Nissan, Honda компаниуд Япон дахь бүх үйлдвэрлэлээ зогсооно

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 15


Ийм шийдвэрийг компаний  удирдлагууд гаргаснаа албан ёсоор мэдэгджээ. Үйлдвэрийг хэвийн ажиллахад шаардлагатай эд ангийн нийлүүлэлт бэрхшээлтэй болсон төдийгүй Nissan компаний зарим үйлдвэрүүдэд газар хөдлөлтийн дараа гал түймэр гарсантай холбоотойгоор 3-р сарын 14-өөс эхлэн тус хоёр компани ийнхүү Япон дахь бүх үйлдвэрүүдээ түр хугацаагаар зогсоохоор болжээ.
Японы бусад компаниуд ч мөн адил шийдвэр гаргаж эхлээд байгаа бөгөөд Toyota гэхэд л Ивата дахь угсралтын үйлдвэрээ түр хугацаагаар хаачихаад байна. Sony нь Мияга ба Фукушима дахь зургаан үйлдвэрээ хаасан аж.
Энэ дуулианаар япон машин, япон сэлбэгийн үнэ манай улсад нэг хэсэгтээ л “хаданд” гарч магадгүй юм.
Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top