“Зоос” банкийг дампууруулсан хэрэг цагдаад шалгагдаж байна. Энэхүү хэрэгт банкны удирдлагуудыг шалгаж байгаа боловч “Зоос” банкны хувьцаа эзэмшигч хохирогчдын төлөөлөл Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг Авлигатай тэмцэх газарт, “Зоос” банкны эрх хүлээн авагч Д.Ариунбатыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар энэ сарын 10-ны өдөр нэмж хүсэлт гаргажээ. Учир нь Монголбанкны Л.Пүрэвдоржийг “Зоос” банкинд газар дээр нь шалгалт явуулалгүй, урьдчилан арга хэмжээ авалгүй банкны дампуурлыг зарлаж, эрх хүлээн авагч томилох шийдвэр гаргасан нь Банкны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах заалтад тусгагдсан “шат дараатай арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Харин “Зоос” банкны эрх хүлээн авагч Д.Ариунбат нь “Зоос” банкны зээлийн өрөнд авсан объектуудыг тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаярт өгснийг таслан зогсоох шаардлагатай, энэ нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж цагдаагийн байгууллагыг шалгаж өгөхийг хүссэн байна.
Д.Зоригт Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )