Монголын улс төр хаа очиж цус сэлбэж байна. Гэхдээ МАН-ын ачаар шүү дээ. Авлигачдын залгамж халааг бэлтгэж байна гэж шүүмжлүүлдэг ч МАН залуучуудыг дэмжиж, улс төрийн амьдралд идэвхтэй оролцуулж чадаж байгаа. НАМЗХ, НАМОХ-ын гишүүн гэх улс төрөөр амьсгалсан амбици дүүрэн бацаанууд талаар нэг тарлаа. Хүссэн хүсээгүй тэд л Монголын ирээдүйн улс төрийн эзэд болж таарна. Өөр бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй юм хойно яая гэхэв. Гэтэл АН-ын залуучуудад үнэндээ шаанс алга. Намын толгойд аль 90 онд гарч ирсэн хэдэн “харайцайнууд” өнөөдөр 100-гийн тал хол алхчихсан “сарьсан багваахай”-наас ч доор үрчийсэн хөгшчүүл болж байгааг бүгд л харж байна. Бат-Үүлийн үс одоо бүр цагаан өнгөний шинэ код үүсгэх нь байна шүү. Ингэтлээ улс төрөөр үхэн хатан тэмцэлдэх нь хувь улс төрчийнх нь арчаагүй зан юмаа гэж бодоход намынхаа залуучуудыг хөөж туугаад, хааж боогоод байгаа ардчилсан намын дарга нарт ирээдүйн тухай бодол байна уу. Сая АН-ын ҮЗХ хуралдаад ротаци хийхгүй гэдгээ мэдэгдчихэв. Тэгэхээр АН бол энэ цаг үеийн хамгийн хөгшин лидерүүдтэй, хуучинсаг үзэлтэй, буруу зөнөсөн настай улсын өмхий үгээр боомилуулсан улс төрийн хүчин болж үлдэх шив.
Д.Зоригт Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )