Нилээн хэдэн жилийн өмнө Монголд сураггүй байсан хар тамхи гэгч зүйл чих дэлсээд удаж байна. Тэр дундаа бид бүхний хайрлан хүндэлж явдаг олны танил гэгдэх хүмүүс хар тамхины хэрэгт ар араасаа холбогдон бага насны хүүхдүүдийг уруу татах шалтгаан болж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм.
Үүний нэгэн жишээ нь “Лемонс” хамтлагийн залуус юм. Тэд рок хөгжим сонирхогч залуусын хамтаар хар тамхи хэрэглэж байгаад цагдаа нарт баригдан шалгагдсан ба залуус гэртээ хайрцаг, шуудайнд савласан каннабис хэмээх мансууруулах төрлийн хүний сэтгэцэд нөлөөлөх ургамал хадгалж байжээ. Тэднийг хянасны дүнд “Лемонс” хамтлагийн дуучин Ц.Одбаяр болон хамт шалгагдсан хэсэг хүмүүсийн үйлдэл нотлогдоогүй хэмээн суллагдсан бол аргил гитарчин Д.Анар тэргүүтэй хэдэн залуус хар тамхи хэрэглэсэн нь нотлогдон хэрэг нь шүүхэд шилжжээ. Гэвч залуус уг хэргийг үгүйсгэсээр байна.
Ж.Гангар Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )