Байгалийн түүхийн музей нурахад бэлэн байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 15


Анх 1950-1953 онуудад баригдсан өнөөгийн Байгалийн түүхийн музейн барилгын ашиглалтын хугацаа 2013 онд дуусах хэдий ч өнөө маргаашгүй нурж унахад бэлэн болчихоод байна. Хүчтэйхэн явбал шал нь цөмөрч байгаа энэ барилгад Монголын түүх дурсгалын үнэт үзмэрүүд байрлаж байгаа билээ.. Өдгөө байгалийн музейд дэлхийд ховорхон махчин үлэг гүрвэл Тарбозаврын араг яс бүтнээрээ байгаагаас гадна 7000 гаруй үзмэрүүд хадгалагдан монголчуудын болон жуулчилж ирсэн гадаадын иргэдийн нүдийг хужирладаг . Гэтэл энэ барилгыг сэргээн засварлах тухай нэг үг амнаасаа ган хийхгүй байгаа төрийн түшээд энэ музейг орж үзээгүй нилээн удаж байгаа болов уу хэмээх сэтгэгдэлийг өөрийн эрхгүй төрүүлж байна. Ямартай ч нурах дөхөөд байгаа Байгалын музей төрийн түшээдэд хэрэггүй байлаа ч Эх орны маань дурсгалт үзмэрүүд улс оронд маань хэрэгтэй гэдгийг санаж нэгийг бодож, хоёрыг хийх цаг болсон гэдгийг сануулах нь илүүц биз.
Гангар. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top