Брайан Адамс аав болох нь

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Нэрт дуучин, гэрэл зурагчин Брайан Адамс анхныхаа үрийн зулайг үнэрлэхээр зэхэж байна. 51 настай түүнийг хувийн зөвлөх Алисия Гримальдитайгаа дотно харьцаатай болсон, тун удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа талаар дуучны найз болон хөрш нь ярьжээ. Тэднийх ирэх тавдугаар сард бүл нэмэх аж. “Адамсыг Алисиятай дотно харьцаатай гэдгийг хүмүүс мэдэхгүй. Гэхдээ Алисия Адамсын гэрт хамт амьдарч байгаа” хэмээн найз нь хэлсэн байна. Алисия бол Британийн нэрт мэс засалч Питер Гримальдийн охин. Тэрбээр Адамсын “Bryan Adams Foundation” сайн үйлсийн санг үүсгэн байгуулалцсан бөгөөд тэднээс гадна хоёр хүн хамтран эзэмшдэг аж. Адамс өмнө нь жүжигчин Сесиль Томпсонтой 12 жил хамт амьдарсан юм. Дараа нь тэрбээр 1996 онд Диана гүнжийг хунтайж Чарльзаас салсны дараа амрагийн харьцаатай байжээ. Адамс хувийн амьдралаа ихэд нууцалдаг ч аав болох гэж байгаагаа үгүйсгэхгүй байна.
“Өглөөний сонин”-оос Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top