Дэлхийн хамгийн үнэтэй дарвуулт онгоц

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16

10. $90 сая – Le Grand Bleu

Эзэн нь оросын тэрбумтан Евгений Швидлер. Өмнөх эзэн нь Роман Абрамович байжээ.  Le Grand Blue-г 2000 онд Германд үйлдвэрлэжээ. 3600 морины хүчтэй хдөлгүүртэй, 50 багийн гишүүнтэй,

9. $100 сая – Tatoosh

Microsoft-ийн үүсгэн байгуулагчийн нэг Пол Аллены хөлөг. Тавцан дээр хоёр нисдэг тэрэг, усан сан, кино театртай.

8. $103 сая – Annaliesse

Annaliesse 15 том ёслолын танхимтай мега дарвуулт хөлөг аж. Мөн рашаан амралтын өрөө, гоо сайхны салон, номын сан, хүүхдийн тоглоомын талбай, 100 инчийн дэлгэц бүхий кино театртай юм.  

7. $116 сая – Alysia

Annaliesse-ийн “том эгч”. 1300 м2 ёслолын танхим, хүлээн авалтын тавцан, жакузи, усан сан, спа, биеийн тамирийн заал, үсчин, баар, 500 ширхэг дарс хадгалах агуулах, Калифорнийн “king-size” ор гээд…

6. $129 сая – Ecstasea

Хөлөмбөгийн Челси клубын эзэн Роман Абрамовичийн бас нэг “тоглоом”.

5. $130 сая – Pelorus

Дахиад л Роман… 

4. $200 сая – Octopus

Пол Аллены бас нэг хөлөг. Хөлөг дээр дөрвөн жижиг завь, хоёр нисдэг тэрэг байрлана. 

3. $200 сая  – Rising Sun

Oracle CEO-гийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоний дарвуулт хөлөг.

2. $210 сая  – Lady Moura

Lady Moura-г 1991 онд Саудын Арабын хунтайж Нассер аль-Рашид хийлгэжээ.

1. $350 сая – Dubai

Эзэн нь шейх Мохамед бин Рашид Аль Мактум.  Dubai интерерийг дезайнер Филлипе Старк хийсэн аж. 115 зочин хүлээн авах, зургаан зочний иж бүрдэл өрөө, таван VIP өрөө, нийт зургаан тавцантай.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top