«Элен ба түүний найзууд» цувралын шинэ ангийг хийж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16

Хуучны танилууд маань ирэх зул сарын баяраар үзэгчидтэйгээ уулзана

Энэ оны 12.12-ны өдөр Францын TMС сувгаар 26 ангит “Дурлалын нууц” хэмээх цуврал кино гарч эхлэнэ. Энэ нь “Элен ба түүний найзууд” киноны үргэлжлэл гэнэ. Уг цувралд өмнөх ангиудад тоглож байсан Филипп Вассер (Жозе), Лор Гибер (Бенедикт), Себастьен Рош (Кри-Кри), Патрик Пьюдеба (Николя) болон Элен Ролле (Элен) нар тоглож байгаа аж. «Элен ба түүний найзууд» “1992-1994 онд Францад гарахдаа нийт 280 ангийг үзэгчдэд хүргэжээ. Харин Орост 1994 онд гарч байв. Одоогоор шинэ ангийн үйл явдлын талаар бүтээгчид нь нууцалж байгаа юм.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top