Сара Жессика Паркер дахин «Их Хот»-д сексдэхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16

Тэр “хөгширсөн” учраас дүрдээ тэнцэхээ больжээ

Сара Жессика Паркерийн хувьд залуу бүсгүй Кэрри Брэдшоугийн амьдралын тухай өгүүлэх «Их Хотын Секс»-ийн үргэлжлэлд тоглохгүй гэдэг нь тодорхой болсон байна. Уг алдарт цувралын гуравдахь хэсэг нь Кэндис Бушнеллийн романаас сэдэвлэн “Керригийн өдрийн тэмдэглэл” гэсэн нэрээр хийгдэж байгаа. Кинонд Нью-Йоркт шилжин ирсэн 17 настай охины гурван долоо хоногийн адал явдалын тухай өгүүлэх гэнэ. Иймээс залуу охины дүрд тэнцэхгүй болсон Сарагийн оронд Блейк Лайвли тоглоно. Блейк нь саяхан гаргасан жагсаалтаар дэлхийн хамгийн дур булаам бүсгүйн жагсаалтыг тэргүүлээд байгаа билээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top