Эрх баригч МАН түүхэндээ хамгийн сул удирдлагуудтай байгаагийнхаа горыг амсаж байна. Номхон тэмээ ноолоход амар гэгчээр тэднийг хэн дуртай нь шүүмжлэн, өдөж сөдөх аж. Тэгвэл хамтарсан Засгийн газар байгуулагдах эцсийн мөч хүртэл Сангийн сайдын суудалд найдвартай сууна гэдэгтээ итгэлтэй байсан О.Чулуунбат одоо үгээ хэлж эхлэв бололтой. О.Чулуунбат санаатай ч бай, үгүй ч бай иймэрхүү үг унагаж байна гэдэг МАН ирэх сонгуульд улам “бүдгэрч” байгааг харуулж байгаа юм. Түүний эргүүлсэн сэлэм намынхандаа хамгийн том анхааруулга өгсөн дохио гэлцэх хэсэг ч байна.
“Монголчуудын амьдрал”сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )