Ногоон торгон дээлээрээ хичнээн ч жил гоёлоо доо

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Сонгуулийн өмнөх жилаас УИХ-ын гишүүдийн өөрийгөө дахин сонгуулахын төлөөх пиарын ажиллагаа сэргэдэг. Гэхдээ одоогийн УИХ дахь зарим “нялх” гишүүд дөнгөж сонгогдмогцоо л дараагийнхаа сонгуулийг боддог болчихоод байна. МАН-ын Ховд аймгаас сонгогдсон нэгэн нялх гишүүн болох С.Бямбацогт гэдэг залуу УИХ-д гурван жилийг үдэхдээ хамгийн олон асуулгыг Засгийн газарт тавиад байгаа гэнэ. Тэрээр хамгийн сүүлд “Шинэ бүтээн байгуулалт” хэмээх дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бэлтгэл ажлын хэрэгжилттэй танилцахаар Ерөнхий сайдад асуулга тавиад байгаа. Энэ гурван жилд УИХ-ын нийт гишүүдээс тавьсан асуулгыг 100 хувь  гэж үзвэл бараг 40 хувийг нь С.Бямбацогт ганцаараа тавьсан гэсэн үг аж. Тиймээс сүүлийн үед түүнийг ангийнхан нь “Асуулга” хэмээн нэрлэх болоод байгаа гэнэ. Түүгээр ч тогтохгүй дуу хуурт дуртай, сайн “савчихдаг” түүнд нөхөд нь Завханы Батсүх гавьяатын дуулдаг “Ногоон торгон дээлээрээ хичнээн ч жил гоёлоо доо” гэх үгтэй дууг зориулах тух дуртай гэнэ. Учир нь мань эр 10 жил ганц ногоон дээлээр гангардаг байсан бол гишүүн болсноосоо хойш харин 10 гаруй дээлтэй болоод авсан аж. Гэрлийн хурдаар дээлнийхээ тоог нэмсэн “нялх” гишүүн өөр юуныхаа тоог ийн нэмж яваа бол?
“Монголчуудын амьдрал” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top