Оюука бөөгийн тоог нэгээр нэмжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Манай урлагийнхнаас эхлээд улс төр, бизнесийнхэн дунд нууцхан бөө удганы сахиус хүртсэн хүн олон. Тэдэн дунд ил тод болсон нь жүжигчин Ганзориг, Мөнхсайхан, Харангын Лхагваа, Энхманлай, дуучин Сараа тэргүүтнүүд. Мөн тэдний араас “Ice top” хамтлагийн дуучин Манлай бөөгийн сахиусаа авсан гэдэг. Эдгээр хүмүүстэй ойр байдаг ВTV-ийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Оюука тун саяхан онгодоо хүлээн авсан сурагтай. Анх STV телевизэд хөгжмийн нэвтрүүлэг хөтлөн өөрийн чөлөөт стиль, яриасаг төрхөөрөө үзэгчдийн танил болсон тэрээр урьд нь нэгэн охидын хамтлагийн ахлагч байсан гэсэндээ муугүй дуулж, бүжиглэчихдэг. Хөтлөгч бүсгүй оны өмнө байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээг хөтөлж байгаад ухаан алдаж унасан гэдэг. Харин тэрхүү явдал нь түүний онгод сахиустай нь холбоотой байсан гэх яриа гараад байна.
“Монголчуудын амьдрал” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top