Монголын загварын акулуудын нэг топ модель Болормааг саяхан болж өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраар “Алтан гадас” одонгоор шагнасан. Харин топ бүсгүй тухайн өдөр гадаадад ажилтай явсан учраас өөрийн биеэр шагналаа гардаж амжаагүй аж. Өнгөрсөн баасан гарагийг хүртэл буюу ажлын өдөр дуустал найз нөхөд нь түүний шагналаа авахыг хүлээн өөрөөс нь илүүтэй догдолсон ч топ “Тэгж байгаад авна” хэмээн намба заасан сурагтай. Хип хопчдоос Баавар анхлан энгэрээ мялааж байсан бол Мөөеө аваргын нэрийдсэнээр хувцас үзүүлдэг бүсгүйчүүдээс ийнхүү топ модель Болормаа төрийн дээд одон медаль хүртэв. Ууган топуудын нэг түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
“Монголчуудын амьдрал” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )