Хүүхнүүдийн гангараа

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 16


    Топ модель Г.Уранцэцэг унаагаа юүлэв. Тэрээр эмэгтэйчүүдийн баяраар Австрали найз залуугаасаа “Nissan Murano” шинэ загварын төмөр хүлэг бэлгэнд авчээ. Энэхүү машин нь 30 саяын үнэтэй бөгөөд зөв талдаа жолоотой, хөдөлгүүр нь 100 км-т 13-15 литр бензин зарцуулдаг, температур тохируулагч, автомат толь, зайнаас мотор асаагчтай, алсаас хаалга нээгчтэй, электрон хянах самбар зэрэг иж бүрэн тоноглогдсон сүүлийн үеийн загварынх гэнэ. Монголд “Nissan Murano”-гоор дуучин Т.Ариунаа, мисс Ч.Мичидмаа нар гангардаг. Олон жил үерхсэн алдарт уяачийн хүү Энхмөнхөөсөө салж, хэсэг нам гүмхэн байсан ч телевизийн нэвтрүүлгээр шинэхэн моделиудад хичээл заан хуучнаасаа илүүтэй цоглог болсон тэрээр Австрали найз залуутайгаа амралтын өдрүүдэд “Sky resort” цанын баазад байнга очиж цагийг хамтдаа өнгөрүүлэн эрч хүч авдаг сурагтай. Түүний шинэхэн амраг Жейсон нь уул уурхайн компанийн захирал гэнэ.
“Монголчуудын амьдрал” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top