Эргэлзээ
Би амьд явах эрхтэйгээ мэддэг ч Л.Гүндалайг ЭМ-ийн сайд болсноос хойш эргэлзэх боллоо. Яагаад гэвэл эрхэм сайд ихэнх цагаа эмнэлгийн байшингуудад санаа тавьж, үлдсэн жаахан цагаа чуулган дээр орилсоор байгаад дуусчихаад байгаа тул нам нь ард түмэнтэйгээ хаягдчихаад байна.
Аварга мануухай
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Л.Одончимэдийн өрөөнд зочлохоор үүдэнд нь ирээд хаалгыг нь тогшив.
-За, ор ор
-Тог, тог, тог
-За орооч ээ
-Тог, тог, тог, тог
-Ор гээд байхад яах гээд байгаа юм бэ?
-Тог, тог, тог
-Батмөнх өө, /туслахаа дуудан/ хаалганы ард ямар мануухай байгаа юм бэ?
-Аварга мануухай байна.
Өртэй бол баян
Үнэг буудвал вертолёт унана. Соёмбоо дээдэлвэл архичин болно. Архиа уувал талийгаач болно. 10 мянгыг хулгайлбал 1 худагт, 10 тэрбумыг хулгайлбал төрийн ордонд. Өртэй бол баян, өгөхгүй муривал бүр баян.
Гамшгийн сайд
2004 оны сонгуулийн дараа Засгийн газар шинээр байгуулагдан гамшгийн хэмээх асуудал эрхэлсэн сайдын албан тушаал гарган, У.Хүрэлсүхэд оногдуулсан юм. Тэр цагаас гамшиг тасрахаа больж, шувууны ханиад, үхрийн боом, шүлхий, үер, түймэр, Гүндалайгийн төөрөлт, хүүхэд алга бололт, дээр нь нэмээд нохойн галзуу, хорт бодисын хулгай гээд нэг зуны турш хэтэрхий олон гай нүүрлэсэн тул гамшгийн сайдын нэрийг өөрчилж Онцгой байдлын болгожээ. Гэсэн ч байдал дээрдсэнгүй аврагч нарын онгоц унаж Хүрэлсүх гамшиг дагуулсан сайд нэртэйгээ үлдэв. Гэтэл сайдууд огцорч шинэ Онцгой байдлын сайд томилох болоход Чулуунбаатар гээч ХОТШ банкны гамшгийн дүрд тоглосон нөхөр нэр дэвшиж, УИХ гамшиг дагуулсан нөхрийг болгохгүй гэтэл “Эрэл” намынхан:
-Гамшиг дагуулахгүй бол, сайдад хийх ажил олдохгүй биз дээ хэмээн тас гүрийжээ.
Хаширсан хүн
УИХ-ын халдашгүй байдлын хороог байгуулан даргаар нь Д.Дэмбэрэл гишүүнийг сонгох болоход,
-Үгүй чиш гээд халгаасангүй. Лүндээ сэтгэлийг нь эргүүлэх санаатай АНУ-ын Ерөнхийлөгч Клинтон, Монникатай нэр холбогдоод сүйд болоход хамгийн түрүүнд халдашгүй байдлын хороо авч хэлэлцэж байсныг санаач гэв. Гэтэл Д.Дэмбэрэл гишүүн:
-Тэгж дурлаад байгаа юм бол өөрөө бол. Шаабараас хойш хаширсан бурхинуудыг хэзээ хэнийг татна гээд байх байхгүйтэй адил дэд хороо толгойлсон болоод сууж байдаг юм. Нэг ч асуудал хэлэлцэхгүй халагдах болчихвол яах юм гэж хаширлажээ.
Жулжган сайд Шалигдамба
Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд Шийлэгдамба Өвөрмонголд айлчилжээ. Тэгсэн хурал удирдаж байсан хлн нь “Армонголын жам тээвэр, жугаа цэнгэлийн яамны жулжган сайд Шалигдамба үг хэлнэ” хэмээн танилцуулжээ.
Улс төрч
Улс төрч, нохой хоёрын адил ба ялгаатай тал:
1. Улс төрч яг л нохой шиг өөрийн эзнээ сайн мэддэг.
2. Улс төрчид нохой шиг сүрэглэн удирдагчаа дагадаг.
3. Дандаа бусад руу дайрч давшилдаг.
4. Улс төрч нохой шиг өөрийн идүүрээ бусдаас маш их харамладаг
5. Улс төрч яг л нохой шиг ямар нэгэн шалтгаантай болон шалтгаангүй хуцаж байдаг.
Тэгвэл ялгаа нь юу юм бэ?
1. Улс төрчид ямар ч ажилд тохирдоггүй бол нохой хүнд хэрэгтэй олон ажлыг хийдэг.
2. Нохойнд үнэт зүйлсийг хадгалуулж, хамгаалуулж болдог бол улс төрчдөд хэзээ ч болохгүй.
3. Хэний ч толгойд улс төрчийг хүний үнэнч найз гэж нэрлэх санаа орж ирэхгүй.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )