Монголын толгой хуульчдын нэг С.Нарангэрэлийг экс ерөнхийлөгч Н.Энхбаяр урьж уулзжээ. Тэдний ярианы гол сэдэв нь МАХН нэрийг хэрхэн авах талаар байсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. Цагтаа хоёр биенийгээ харж чадахгүй болтлоо хэвлэлээр дайтаж явсан эрхмүүд ямархан эрх ашгийн үүднээс ийн ойлголцсон нь сонирхол татаж байна. Ямартай ч багшийнхаа өөдөөс цор цор хийж, хоцрогдсон энэ тэрээр нь дуудан хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлох болсон Тэмүжин гишүүн мэтийн цээж өвчтэй шинэ хуульчдын дэргэд хэн бэ гэдгээ харуулж, МАН-ыг 2012 оны сонгуульд хонины хонхорт хийхээр С.Нарангэрэл академич сэтгэл шулуудав бололтой.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )