“Галзуу дизайнер” хэмээгддэг Чарли Ле Минду Францад төрсөн, харин одоогоор Их Британид амьдардаг нэгэн. Одоогоос жилийн өмнө тэрээр загвар өмсөж байхдаа үсний цоо шинэ, этгээд хэв загварыг бүтээхээр ажиллаж байж. Гэтэл Леди Гагатай танилцсаны дараагаас “нялх” стилистийн хэв маяг тэр чигээрээ өөрчлөгджээ. Тэгвэл өнөөдөр Чарли Лондонгийн загварт аль хэдийн өөрийн орон зайг бий болгожээ. Тэрээр хархны болон оготоны арьсаар хийсэн малгайныхаа коллекцийг олон нийтэд сонирхуулаад байгаа билээ. 24 настай Чарлигийн хувьд Гагаг өөрийн бүтээлээрээ ховсдон татсан азтан ч гэдэг.
Р.Слава slavaaldar@yahoo.com
Сэтгэгдэл ( 0 )