Тура Сатана нас баржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 19

Жүжигчин Тура САТАНА («Отряд «Куколка», «Астро-зомби») Невада мужийн Рино дахь гэртээ таалал төгсжээ Түүний нэр кино урлагт томоохон байр суурь эзэлдэг юм. Турагийн “Хөхийг минь базаач” хэмээх киноны дараа түүнийг “банзал өмссөн Арнольд Шварценеггер” хэмээн хочилж байлаа. Өөр нэгэн дуулиан нь рок-н-роллын хаан Элвис Преслитэй амраглаж явсан он жилүүд юм. “эзэн хаан” залуу маань Сатанаг сексийн багшаа хэмээн үнэлдэг байсан гэдэг. Тухайн үед бүсгүйн хувьд Чикагогийн шөнийн клубүүдэд стриптиз бүжигчин байжээ. “-Элвис надад хүчтэй дурласан байсан. Би ч бас… хэрвээ бид гэрлэсэн бол тэр үхээгүй л байх байлаа. Ганцхан би л түүнийг хэн гэдгийг ойлгодог байсан даа” хэмээн Тура ярьж байсан удаатай.

Р.Слава    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top