Монголын аврагчид хамгийн хүнд бүсэд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 21

Засгийн газрын шийдвэрээр Монголын Аврах тусгай ангийн 12 аврагч Япон улсыг зорьсон. Манай аврагчид гамшиг хамгийн ихээр нүүрлэсэн Мияги мужид ажиллаж байна. Тус муж нь эдийн засгийн хохирол, хүний амь эрсэдсэн тоогоороо хамгийн их байгаа бүс нутаг ажээ. Одоогоор тус бүс нутагт 2896 хүн нас барж, 2362 хүн сураггүй алга болсон, 6050 хүн хөл хорионд, хоргодох байранд 190 мянга 298, гэмтэж бэртсэн 622 хүн байгаа гэсэн бүртгэл гарчээ. Манай аврах багт химич, эмч, сэтгэл зүйч, аврах тусгай багийн ажилтнууд багтсан бөгөөд гадаадад боловсрол эзэмшсэн туршлагатай алба хаагчид юм байна. Тэд 14 хоногийн турш гамшгийн бүсэд ажиллах юм.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top