-Машин. Тэр магадгүй машинаа таниас ч илүү хайрлаж, түүнтэйгээ шөнө болгон “унтахыг”хүсдэг болчихсон байж болно.
-Буйдан дээр тарвалзах. Эрчүүд болгонд “дөрвөн хөлтэй найз” байдаг. Диван. Түүнтэй эрчүүд хэдэн цагаар бүр өдрөөр ч “тоглож наадах” дуртай. Дэлгүүр яваад ир?, Хогоо хаячих?, Хүүхдээ цэцэрлэгээс аваад ир? гэхэд тэд би завгүй байна хэмээж болно шүү.
-Гараж. Баасан гарийг орой ирээд маргааш гараждаа юм хийнэ гэнэ. Ингээд таны нөгөө амралтын өдрөөрөө юм үзнэ, нөхөртөө эрхэлнэ гэсэн төлөвлөгөө “будаа”.
-Солилцоо. “-Найз маань миний малгайг гоё гэсэн юм аа. Тэгээд сольчихлоо”. Тэгэхээр та түүний муу юмыг өмсөх ёстой гэж үү?
-Зэрлэгдүү. Хоолоо идэнгээ триллер эсвэл хоррор үзэх нь хамгийн сайхан таашаал ч байж мэднэ. Цус, хоол хоёрыг хольсон ч тэд сийхгүй.
-Үнэр. “Үнэртэй” эрээс өөр муухай зүйл гэж хаана байна аа, аан.
-Араар тавилт. 15 жилийн өмнө эрчүүд эмэгтэйчүүдээс гурав дахин их араар тавьдаг байжээ. Тэгвэл өдгөө хүүхнүүдийн 74%, эрчүүдийн 46% нь араар тавьдаг.
-Хурхирах. Зарим эрчүүд Михаэль Шумахерын “Формула-1”-ээс чанга хурхирч чаддаг.
-Найдваргүй. Лхагвад утасдана гээд Баасанд тань руу залгана. Тэнгэрийн оддыг бэлэглэнээ гэснээ хэдэн чихэр өгнө. Гэрлэнэ гэж байснаа гэнэт….
-Бэлэг. Эрчүүд бэлэг өгөх дуртай ч сонголт огт хийж чаддаггүй. Гоо сайхны бараа гэхэд л үнэр, өнгө, марк нь талагдахгүй.
-ТВ. Спорт, мэдээ, боевикийн суваг түүний гол сонголт. Мөн аялалын цаг, улс төрийн маргаан, рок тоглолт, триллер, дүрэмгүй зодоон… Үүнийг эрчүүдийн тархи яаж тэсэж байдаг байна аа?
-Хараал. Түүний хэлдэг хараалыг ь бичиж аваад өөрт нь сонсгох юмсан.
-Цаг. Найзууддаа гайхуулдаг нэг зүйл нь. Нөгөөх нь мэдээж секс шүү дээ.
Р.Слава Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )