Голубкина: Би хамгийн анх Мироновтай унтсан

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 19

Оросын алдарт жүжигчин Лариса Голубкина амьдралдаа учирсан эрчүүдийнхээ талаар “үг алджээ”. Ерөнхийдөө Голубкинагийн амьдралыг тэр чигээрээ нууцын ертөнц ч гэдэг. Түүний нөхөр Андрей Миронов 14 жил ханилсаныхаа дараа гэр бүлээ орхин Екатерина Градоватай гэрлэж байсан. Гэхдээ тэр Лариса дээрээ эргэн ирсэн юм. Тэгвэл Ларисагийн охин Мария Голубкинагийн төрсөн түүх тун хачирхалтай хэвээр. Хэдийгээр Миронов түүнийг өөрийнхөө охин гэдэг ч биологийн талаасаа төрсөн аав нь биш гэдэг.  Голубкинагийн амьдралд учирсан эрчүүдийн тухай ч нэг тийм тодорхой мэдээлэл  байдаггүй. Тэр багаасаа л жүжигчин болхыг хүсэж мөрөөдөж байж. Харин 22-тойдоо "Гусарская баллада" кинонд тоглосноор шүтэн бишрэгчдээ араасаа дагуулж эхэлжээ. Ялангуяа эрчүүдийг… Аан, Ларисагийн өөрийнх нь хэлсэнээр бол тэр тухайн үедээ онгон байсан. Ингээд охин насаа анхны нөхөр Андрей Мироновт зориулсан гэдгээ ч тэр нуухаа больжээ.

Р.Слава slavaaldar@yahoo.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top