Европын холбооноос Монгол Улсад суух Элчин сайд бөгөөд Европын комиссын Бээжин дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Эдерерийг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан албаны хүмүүс хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Засаглал, ардчилал, хүний эрх, институцын шинэчлэлд стандарт хэм хэмжээг сайжруулах чиглэлээр төв болон орон нутгийн төрийн байгууллагуудын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх найман сая еврогийн тусламж, энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь европ стандарт, нормыг эх орондоо нутагшуулах зорилго бүхий Монгол Улсын Засгийн газрын санаачилгад дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Маркус Эдерер илэрхийлжээ.
“Өглөөний сонин”-оос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )