Гурван үндэстний билэг тэмдгийг тодорхойлсон эрлийз голдуу гишүүдтэй “Киви” хамтлаг байгуулагдсан цагаасаа өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, дуу хоолойгоороо Монголын рок попын ертөнцөд нэгэн чавхдас болон эгшиглэсээр ирсэн . Хэдийгээр мэргэжлийн дуучид биш ч гэсэн 2006 онд дуучин Дашдондогийн байгуулсан “Nature sound” курсыг дүүргэсэн тэднийг анх өлгийдөн авсан хүн бол яахын аргагүй ая зохиогч, продюсер Ангирмаа. Хатуу чанга продюсерийн гарт хэдэн жил ёстой нэг шүүсээ шахуулаагүй бол өдгөө “Уруулын будаг” мэтийн хамтлагууд шиг бутарч алга болсон байх, ер нь Киви хамтлагийн ази төрхтэй бүсгүйчүүд ээлжлэн солигддог нь хамтлагийн ахлагч Укатай холбоотой гэсэн хов жив сонсогддог ч гэсэн тэд бол яахын аргагүй хөдөлмөрч бүсгүйчүүл. Киви хамтлагийг тарсан. Энэ нь хамтлагийн ахлагч Укаг СТА цолоор шагнасан нь тэдний муудалцах гол шалтгаан болсон гэх яриа сүүлийн үед чих дэлсэх боллоо. Хэдийгээр хамтлагийн гишүүд үүнийг үгүйсгэж байгаа боловч олны үг ортой хэмээн хардах нөхдүүд ч байна. Киви хамтлагийн гишүүн Намуунаа СТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Энэ шагнал тэднийг илүү их уран бүтээл туурвиж, охидын хамтлагийн өнө удаан түүхийг Монголын рок попын ертөнцөд дуурсгаасай гэсэн ард түмний итгэл, шаардлага гэлтэй.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )