Сумогийн хоёр их аварга Японд тусална

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 22


    Японы сумогийн холбооны Захирлуудын зөвлөл тус улсын “Улаан загалмай” нийгэмлэгээр дамжуулан гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд туслах үүднээс 50 сая иен буюу 65 мянга орчим ам.доллар хандивлажээ. Өмнө нь 1995 онд Японы Кобэд болсон сүйрлийн үеэр Японы сумогийн холбоо мөн мөнгөн тусламж үзүүлж байсан бөгөөд энэ удаагийнх өмнөхөөсөө тав дахин их гэнэ. Үүнээс гадна Япон улсыг хоёр дахь эх орноо гэж үздэг мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал нар хувийн сангаараа дамжуулан Япон улсад туслахаа мэдэгдсэн байна.
“Амралтын шуудан” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top