Өмнө нь „бохир бүжиг”-ийг зөвхөн хаалттай газарт л үздэг байсан бол өдгөө Москвад стриптизийн сургууль, дамжаа хэдэн арваараа тоологдох болжээ. Ингээд тэдгээрээс зарим нэгийг нь онцлон утсаар лавлагаа авч очиж үзэхээр шийдлээ. Дамжаа, сургууль, ганцаарчилсан сургалт, мэргэжлийн гэх ангилалтай аж. Эхний дугаар луу залгалааа...
-Сарын төлбөр 3600 рубль. Яаралтай бүртгүүлээрэй. Манайх дараалал ихтэй байгаа шүү...
Эхний бэлтгэл эхэллээ. 20-25 насны зургаан бүсгүй байна. Сургуулийг үндэслэгч гэх Лена гэж бүсгүй 35-тай ч гэсэн 10 насаар залуу харагдаж байв.
-Ер нь бол мэргэжлийн тайчигч төгс гоё биетэй байх хэрэгтэй. Түүнээс биш хий хоосон мөрөөдөл байх ёсгүй хэмээн тэр сургалаа.
Дасгал нь нэг л биш. Энэ стриптиз биш байв. Акробат гэж болно. Маш хүнд... Арай хийж дасгал дуусаж хувцас солих өрөө рүү орлоо. Тэнд нэг зарлал байна. „-Бүжиглэхийг хүсэж байвал энэ дугаар луу залгаарай. Лена миний нэрийг хэл” гэсэн байв. /хэд хэдэн гар утасны дугаар байлаа/
-Охидын аюулгүй байдлыг хангах гэж Лена өөрийнхөө нэрийг хэл гэдэг юм гэж Ольга гэж бүсгүй надад тайлбарлав. Тэр маш галзуу халуунхан охин шиг санагдсан. Тэр:
-Хэрвээ Ленагийн охид гэвэл цаадуул нь хүндэтгэлтэй ханддаг юм. Тэрний нэрээр л ажил олддог юм даа хэмээн нэмж хэллээ.
Ольга энэ сургуульд хоёр жил хичээллэж байгаа гэнэ. Тэр 16 см өндөр өсгийт дээр чөлөөтэй бүжиглэнэ. Хоёр гар нь далавч л гэсэн үг.
-Клубт ажиллах би дургүй л дээ. Би зүгээр л нөхөртөө зориулан бүжиглэх гэж хичээллэж эхэлсийн. Хэд хэдэн удаа бүжиглэж үзүүлсэн чинь нөхөр маань намайг арай өөрөөр хардаг болсон шүү гээд Ольга тас тас инээлээ.
Харин ихэнх охид талбайн тайчигч болж аль нэгэн олигархийн амраг болж ивээлд нь орох зорилгоор хичээллэдэг аж. Өдгөө Москвад 10.000 орчим мэргэжлийн гэх тайчигч өөр өөр үнэлгээгээр „ажилладаг” гэнэ.
Би Ольгагийн найз Оксанатай танилцав. Тэрээр надад тайчигч бүсгүйн амьдралынхаа талаар ярихыг зөвшөөрсөн юм.
-Энэ 10 жилд би ямар ч үлгэрт итгэхээ больсон. Байр машин амладаг гаруудыг би үзэн ядаж байна.
-Чи үйлчлүүлэгчтэйгээ секс хийдэг үү?
-Тэглээ гээд надад байр өгөөгүй л байна ш дээ. Сард 30.000-ыг авдаг.
Рубль шүү...
„-Сайн уу. Би өнөөдөр таны мөрөөдлийг гүйцэлдүүлэх болно” энэ түүний утасны дуудлага нь. Тэр өөрөө үүнийгээ секс-утас гэнэ. Тэр ганцаарчлан бүжиглэх дуртай аж.
-Яг үнэндээ бол зөвхөн бүжгээ хийгээд хөлсөө аваад гардаг тайчигч Москвад 50 л байгаа байх. үлдсэн нь үйлчлүүлэгчээсээ ихийг саахыг л хүснэ. 100-гаар бүжиглээд нэмж 100-г өгье секс гэхэд тэд үгүй гэж чадахгүй. Биеэ үнэлэгчид л байхгүй юу даа.
-Бид тэр болгон том клубүүдээр ажиллаад байдаггүй. ихэнх тохиолдолд хувийн үдэшлэгүүдэд л очно. Тэнд дөрвөн минутын номер үзүүлээд 2.500 рубль авдаг. Харин ямар ч секс байхгүй хэмээн Ольга нэмж тайлбарлалаа.
-Аан, би чамайг нэг хүнтэй танилцуулах уу? гээд Оксана утсаараа залгалаа. –Володя юу? За таньж байна уу? Би Оксана байна, Ольгагийн... Аанхан, за бид яваад очьё...
Тверскийн өргөн чөлөөнд караоке нэрийн дор нуугдах стриптиз клуб. өдрөөр ч нээлттэй ажиллаж байна.
-За ажил сайн уу Володя? Бидний өмнөөс Владимир Ватопецком ирж байлаа. Тэр Москвад анхны стриптиз клубыг нээж байсан юм. Харин одоо бүжгийн шинэ шоуг удирдаж байгаа. Тэр намайг хараад:
-Бүх юм өөрчлөгдөх юм аа. Үгүй ээ, энэ фэшн биш байна. Бидэнд хүүхэлдэй хэрэгтэй. 170-аас дээш өндөртэй. Гэсэн ч надад охид байгаа...
Владимир Красный Преснегээр зугаалж охидыг олдог. Охид дээр очоод „-Сайн байна уу? би Оросын стриптизийн загалмайлсан эцэг байна” хэмээдэг аж. Хэрвээ тэнэг л охин биш бол саналыг нь хүлээн зөвшгөөрөдөг гэнэ. Ингээд л мөнгө хийнэ дээ.
-Владимир, танай клубт секс ямар байдаг вэ?
-Би чамд автобусанд ч секс хийхийг санал болгож чадна шүү. Энэ бол хувь хүний л хэрэг. Чөлөөтэй ш дээ. Түүний клубт ирсэн нэгэн үйлчлүүлэгч нь тайчигч хүүхэнд нь „Мазда” бэлэглэж байсан гэдэг. Тэр моделийн үнэ шууд өссөн аж.
Дараагийн клубт...
Хореограф Лера надад дөхөж ирээд:
-Хувцасаа тайл. Манайд зөвхөн нүцгэн ажилладаг юм шүү гэв. Тайчих ч байсан үгүй ч байсан хамаагүй гэнэ. Би хамгийн сүүлийн удаа 12 жилийн өмнө л дисконд орж зад авч байсан. Зах дээр байгаа амьтаны мах адил хөх, гуя, хаа, өгзөг зэргээ гайхуулах ёстой аж.
-Наад гэдсэн дээрх шархаа шивээсээр далдал гэж Лера хэлээд эротик кинонд гардаг шиг янз бүрийн байрлалаар поз авахыг шаардав.
-Үгүй ээ би чадахгүй. гээд цамцаараа цээжээ халхлахад Лера:
-Байз. чи инэгэхэд ажил хийх хүн үү? Хэрвээ тийм бол надад өөрийгөө сайн харуул. чи секст бэлэн үү?
-Би зөвхөн бүжиглэнэ ээ.
-Энд бүгд л тэгэж хэлдэг юм. Сайн хүн болж харагдах гээд байгаа юм уу? Чи зөвхөн бүжгээрээ мөнгө олж амьдрахгүй шүү дээ, за. чиний орлого цайны мөнгө л гэсэн үг. Хоногтоо 2000. Түүнийгээ клубтэйгээ хуваана. Харин секс нэмэгдвэл ашигтай. Шөнөдөө 8000 чинийх гэж Лера надад зөвлөлөө.
-За яахав, чамайг гуравдугаар зэрэглэлээр ажиллуулая даа хэмээн тэр нэмж хэлэв.
Талбай дээр урт хөлт хүүхэн сүүлийнхээ хувцасыг тайлан шидлээ...
-Шинэхэн үү? Намайг Моника гэдэг хэмээн буйдан дээр суугаа хагас нүцгэн бүсгүй надтай харьцлаа.
-Энд хоёрдахь жилдээ ажиллаж байна. Би хөгширсөн л дөө. Одоо гуравдугаар зэрэгтэй. 24-тэй. Одоо чинь 90-ээд он биш. Айлтгүй. бид нар үйлчлүүлэгч болгонтойгоо секс хийгээд байдаггүй юм аа. Сардаа таван удаа тэгэхэд л болно. Хэрвээ түүнээс бага хийвэл мөнгө олохгүй шүү хэмэн тэр ярилаа.
Орлого багассанд эдийн засгийн хямрал нөлөөлсөн аж. Өмнө нь охид шөнөдөө 17.000-ыг дангаараа олдог байж. Харин одоо 26.000-ыг клубтэйгээ хуваадаг болжээ. Мөн үнэ багатай биеэ үнэлэгчид сайт, чат ашиглан тэдний орлогоос булаацалдах болсон байна.
-Эндээс байнгын үйлчлүүлэгч олж болох уу?
-Хэ, тэр талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Үйлчлүүлэгчид нэг унтсан бүсгүйтэйгээ дахиж учрах дургүй. Дандаа солино. Хэрвээ шинэ хүүхэн байвал тэд мөнгө хайрладдагүй гэж Моника надад тайлбарлалаа.
-Энд гадныхан их ирнэ. Тэд зоддог, доромжилдог тул болгоомжтой бай. Намайг Иранаас ирсэн Саид гэдэг новш нэвширтэл зодож билээ. Ер нь бага чалчиж сексээс аль болох татгалзахгүй байх хэрэгтэй шүү.
Дараагийн тандалт...
Тэнд үнэ нь арай доогуур. Уг нь үйл ажиллагаа нь авто угаалгын газар. Эзэн нь Марина. Тэр намайг ажилд авахаар боллоо. Тэр миний бие хааг огт анзаарсангүй. Тоож байгаа шинж алга.
-Анкет бөглө гээд надад нэг хуудас цаас өглөө. Би хаяг болон биеийн өндөр, жингээ бичлээ. Зохиосон гэх үү дээ. Биеийн харьцаагаа сайн тодорхойлох ёстой гэнэ. Яагаад гэвэл үйлчлүүлэгч анкет харж хүүхнүүдийг сонгодог аж.
-Би огт бүжиглэж чадахгүй ш дээ гэж шинэ дарга хэлэхэд
-Зүгээр, зааж өгнө. Чи хореографдаа сард 3000-ыг төл. Хувцас, гутал зэргээ өдөрт 600 рубль төлөөд манайхаас авч болно.
Миний ажил: нэг бүжиг 500-1500 рубль, эротик массаж 2500, VIP өрөөнд бүжиглэвэл цагийн 8000 гэнэ.
-Би энд секс огт хийхгүй гээд биччих үү? VIP өрөөнд...
-Чи тэгээд ер нь тэнд юу хийх гэж байгаа хүн бэ? Онигоо яриад л суугаад байх уу, аан? хэмээн Марина ширүүхэн дуугарлаа.
-Надад үйлчлүүлэгч таалагдахгүй байвал яах уу?
-Бид сонгоод байдаггүй. Маргааш орой найман цагт ир. 15 минут хоцровол 600 рублийн торгуул.
Охидыг бүтэн шөнөөр нь авбал орлогын талыг клуб авдаг аж. Тэнд нэг охинтой танилцлаа. Орон нутгийн одод юм байх аа. Аня, Вика хоёр. Аня москвагийнх, 22-той.
-Энд ирэхийг хүсээгүй ээ. Гэтэл мэргэжилгүй, боловсролгүй... өөр газарт очих сонголт байгаагүй. Чи миний алдааг битгий давтаарай. Тайчигч гэж ажил биш шүү.
Вика Ярославлийнх.
-Эхэндээ үйлчлүүлэгчтэйгээ унтахыг хүсдэггүй байсан. Бүжиглэж од болно гэж боддог байлаа. Харин гэтэл эзэн надад торгууль гаргасан. Тэр нь үйлчлүүлэгчтэйгээ унтаагүй учраас гэсэн. Чамд анхааруулаагүй юу?
-Охид хүссэн хүсээгүй үйлчлүүлэгчтэйгээ унтдаг гэж тэд хэлэв. –Хэрвээ бүжигчин хямд хувцастай байлаа гэхэд л үйлчлүүлэгч тоохгүй. спонсор зайлшгүй хэрэгтэй. Тэгээд л...
Энэ клубын охид шөнийн 15-18 мянгын үнэтэй...
Намайг метро руу таксист Денис гэж залуу хүргэж өглөө. Тэр энэ клубт 10 жил үйлчилж байгаа гэнэ.
-Чи тэгэхээр манайх болж байна уу?
-Аанхан. Энд охидыг гомдоодоггүй биз дээ?
-За даа, тэд хэнд хэрэгтэй юм. Тайчигчид чинь бүгд л боол гэсэн үг. Паспортыг нь хураагаад авчина. Тэд өөрсдөө л ирдэг байхгүй юу даа гэлээ.
Би тэнд бүжиглэхгүй л дээ. Магадгүй надад өндөр торгууль гарах байх даа. Гэхдээ надаар дутахгүй л дээ. Ингэхийг хүсэгчид Москвагаар дүүрэн бий.
Р. Слава
Сэтгэгдэл ( 0 )