“Молекул” Батбаяр “мужик” зан гаргажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 22


    Юм үзэж нүд тайлсан нүнжигтэй эрчүүд бас сайхан шүү. Туулайн чинээ юмыг уулын чинээ болгохоос дургүйцдэг жинхэнэ эр хүний “мужик” зан гаргадаг гудиггүй эрчүүд Монголд цөөдөөгүй байна. Үүний нэг жишээ гэвэл  УИХ-ын эрхэм гишүүн “молекул” Батбаяр ажлаа таран гэрийн зүг шинэхэн авсан “Ланд-200” машинаа унан жолоо залжээ. Түүнийг Төв шуудангийн уулзвар дээр гэрлэн дохио хүлээн зогсож байтал машиных нь араас нэгэн микроавтобус хүчтэй мөргөсөн аж. Эрхэм гишүүн маань толгойгоо барьсаар гарч ирвэл шинэ машиных нь арын нэг гэрэл дохио “будаа” болсон байжээ. Хөөрхий микроны жолооч айж сандран уйлганаж, “Ах аа, би одоо яанаа” хэмээн амандаа үглэвэл, Батбаяр гишүүн, “За хүү болгоомжтой явж бай. Ах нь чамаас юу авах вэ дээ” хэмээн хэлчихээд хөдөлжээ. Уг нь тэр гэрэл дохио нь 500 орчим долларын үнэтэй юмсанж. Гэвч эрхэм гишүүн маань “мужик” зан гаргаж, хөөрхий микроны жолооч төлбөргүй болсондоо ихэд баярлан машинаа асаан цааш хөдөлжээ.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top