Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс санаачлан БСШУЯ, Улсын драмын эрдмийн театр, Хүүхдийн драмын эрдмийн театр, Хүүхдийн төлөө газар хамтран зохион байгуулдаг “Гэгээн Муза-2010” наадам энэ сарын 27-нд болох гэж байна. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театруудын 10 жүжгийн 50 гаруй уран бүтээлчид өрсөлдөнө. Эдгээр жүжиг драмын, хөгжимт жүжгийн, хүүхдийн гэсэн гурван төрөлд хуваагдах ба энэ жилээс шинээр “Хүүхдийн оролцоотой шилдэг уран бүтээл”-ийг жил бүр уламжлал болгон шалгаруулахаар болжээ. Дээрх 10 бүтээл өдөр бүр Драмын театрт тоглогдож байгаа бөгөөд өнөөдөр “Цагаан гарьдын цадиг”, “Учиртай гурван толгой”, маргааш “Миний чин зоригт бяцхан найз”, “Солиотой жүжиг” тоглогдох ажээ.
“Үндэсний шуудан” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )