С.Жавхлан их хуралд яаж гарахав дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 24

Сэтгүүлчдийн оноож өгсөн “Нийтийн дууны ханхүү” нэрээ “Нийгмийн зүтгэлтэн” алдраар солихыг чармайх болсон С.Жавхлан ирэх сонгуульд өрсөлдөх нь тодорхой боллоо.  “Гал үндэстэн“ гэх холбоо байгуулсан түүний үг хэл, үйл хэрэг Монгол ёс заншил, газар шороо, ахас ихсээ хүндэтгэх ёс гээд олон зүйл дээр зөв зүйл номлож байгаа нь сайшаалтай. Гэвч цанх нь гараагүй морь шиг юм л бол шүүмжлэх гээд, үеийн залуусын үг хэлээр дайрч доромжлоод байдаг түүнд ард түмэн “дурлахаасаа” илүүтэй, дургүйлхэх нь их болжээ. Тэр саяхан нэгэн сонины сурвалжлагчийг “Та улс төрч мөн үү” гэж асуухад нь ”Намайг битгий улс төрч болгох гээд бай. Дургүй хүргээд байвал ирэх сонгуульд  ганцаараа биш олуулаа нэрээ дэвшүүлсэн ч яадаг юм” гэж уурласан сурагтай. Жавхлан улс төрч биш л юм бол Улсын их хуралд яаж гарахав дээ.

Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top