СУИС-ийн оюутнууд хар тамхи хэрэглэсэн үү

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29


    Хар тамхины дайн Монголд дэгдлээ. Энэхүү хууль бус зүйлтэй манай цагдаа тагнуулынхан тууштай тэмцэж байгаа боловч нааштай үр дүн олигтой гарахгүй байна. Хар тамхи, кокайныг манай урлаг соёлынхон их хэрэглэж, зарим нь “аавынд” морилж байсан бол өдгөө энэ байдал газар авч хүүхэд залуусын дунд нэлээд дэлгэрч эхлээд байгаа нь хамгийн аймшигтай.  Нэн ялангуяа СУИС-ийн зургийн болон бусад ангийн оюутнуудын дунд канибас буюу “хар өвс” хэмээх хар тамхины төрлийн ургамлыг ихээр бэлтгэж хэрэглэж, зардаг ноцтой хэргүүдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан шалгаж хяналтаа тогтоож байна. Эрдэнэт, Дарханаас ирсэн оюутнууд төмөр замын дагуу ургадаг “хар өвс”-ийг их хэмжээгээр түүж бэлтгэн Улаанбаатар хотод оруулж ирэн хэрэглэж, зардаг гэсэн мэдээллийн мөрөөр манай цагдаа, тагнуулынхан оржээ. Ялангуяа СУИС-ийн оюутнууд хээрийн дадлага, аялал зугаалгын үеэр их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн мэдээлэл бий. Соёлын үрийг тарих ёстой оюутнууд маань ийнхүү хар тамхины үрийг тарьж байгаад нь цагдаагийнхан халаглаж сууна.
Д.Жаргалсайхан. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top