Драгон төвийн 3 давхраас 25 настай эмэгтэй унаж, нас баржээ

Өнөөдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 27-ны 14 цаг 35 минутад “Хуучин драгоны E-Март 3 давхараас хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар 25 настай, эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 3 дугаар давхраас болгоомжгүй байдлаар унаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top