Хоногт 107 хүнийг эрүүлжүүлжээ

11 минутын өмнө

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны есдүгээр сарын 10-ны өдөр нийт 1979 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 662, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 13, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 74, хулгайн 19 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 107 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 2 хэргийг шуурхай илрүүлж, 39 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top