ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны долоодугаарс арын 27. Энэ өдрөөс хойш он дуустал 157 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 22 минутад мандан, үдшийн наран 20 цаг 35 минутад жаргана. Өнөөдөр засуулахад сайн өдөр бөгөөд жаргал үргэлжид ирнэ.

Улаанбаатар хотод үүлэрхэг 26 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Умард Солонгост Аугаа эх орноо чөлөөлөх дайнд ялсан өдөр, Украинд эрүүл мэндийн ажилчдын өдөр, Вьетнам улсад эх орончдын өдөр тохиож байна. Энэ өдөр Швейцарийн нэрт математикч Йоханн Бернулли, Францын нэрт зохиолч Александр Дюма, Нобелийн шагналт Италийн зохиолч Жиосуе Кардуччи, Нобелийн шагналт Германы химич Ханс Фишер, Невийн Александрын дүрээр алдаршсан Оросын жүжигчин Николай Черкасов, Ип багшийн дүрээр алдаршсан Хонконгийн жүжигчин Донни Йен, Данийн жүжигчин Никоай Костер-Вальдау, Францын хөлбөмбөгч Сидней Гову, Македонийн хөлбөмбөгч Горан Пандев, Словакын хөлбөмбөгч Марек Хамшик нар мэндэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:

1694 оны энэ өдөр Английн төв банкийг Эзэн хааны ивээлд авчээ.

1789 оны энэ өдөр АНУ-ын холбооны засгийн газрын дэргэд Гадаад харилцааны яам байгуулагдав. Хожмоо үүнийг Төрийн департамент гэж нэрлэх болсон билээ.

1794 оны энэ өдөр Францын хувьсгалын үеэр Макмилльен Робеспьерре тэргүүтэй 17 мянган хүнийг “Хувьсгалын эсэргүү” гэж үзэн баривчилжээ.

1890 оны энэ өдөр Голландын суут зураач Винсент ван Гог өөрийгөө буудав. Тэрээр хоёр хоногийн дараа амьсгал хураасан билээ.

1940 оны энэ өдөр “Зэрлэг туулай” нэрт богино хэмжээний кино дэлгэцэнд гарав. Энэ нь алдарт Багс Баннигийн эхлэл болсон юм.

1974 оны энэ өдөр Уотергейтийн дуулианаас үүдэн АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсонд итгэл үзүүлэх эсэхээр санал хураав. Хуралдаанд оролцсон 38 хүнээс 27 нь түүний эсрэг санал өгсөн юм.

1995 оны энэ өдөр Солонгосын дайнд оролцсон дайчдын дурсгалын хөшөөг Вашингтон хотноо нээжээ.

2002 оны энэ өдөр Украины Львов хотод нисэх хүчний шоуны үеэр Су-27 байлдааны онгоц осолдож, 77 хүн амиа алдан 500 гаруй хүн шархаджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top