Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.
Тус тушаалын нэгдүгээр хавсралтаар "Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг, хоёрдугаар хавсралтаар "Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц"-ийг тус тус баталсан.
Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаатай холбоотойгоор оролцогч талууд олон талын байр суурь илэрхийлдэг тул хичээлийн жилийн бүтцийн талаарх асуулгыг 2026 оны 05 дугаар сард авахад 9620 багш саналаа илэрхийлсэн.
Үүний 52.2 хувь нь суралцагчдын өвлийн амралтын хугацааг 1-2 долоо хоногоор багасгах, бага ангийн зуны амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх, хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай байх, дунд болон ахлах ангийн суралцагчдын зуны амралт эхлэх хугацааг 1 долоо хоногоор урагшлуулах санал өгсөн.
Хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлсөн. Үүнд:




Сэтгэгдэл ( 0 )