Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2026 оны 07 сарын 27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва албан тушаалдаа томилогдоод хэдхэн сарын дотор олон жил хойшлогдож, шийдэгдэлгүй хуримтлагдсан асуудлуудыг шуурхай, шийдэмгий шийдвэрлэж эхэлсэн нь иргэдэд том итгэл төрүүлж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний хойд талын 6000 мкв газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ бол иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавьсан, зоримог шийдвэр бөгөөд Улаанбаатар хотын олон мянган иргэн чин сэтгэлээсээ талархаж, Захирагч таныг цаашид ч энэ чиглэлээрээ тууштай ажиллана гэдэгт итгэн, дэмжиж байна. 

Таны иргэдийнхээ төлөө гаргаж буй шийдвэрүүдэд итгэж, "Маршал таун" хотхоны 3000 өрх, 6000 гаруй оршин суугчийн зүгээс бидэнд тулгараад буй шударга бус асуудалд анхаарал хандуулахыг хүсэн, энэхүү саналыг хүргүүлж байна. Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан "Маршал таун" хотхоны ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж, тохижилтын бүсээр тусгагдсан хотхоны баруун урд хэсгийн 2779 мкв газрыг 2024 оны захирамжаар иргэний нэр дээр барилгажих талбай болгон олгожээ. Энд амьдарч буй 6000 гаруй оршин суугч, тэр дундаа хүүхэд, настнуудад зориулсан тохижилт бүхий ногоон орчин зайлшгүй хэрэгтэй байхад, энэ шийдвэрээр тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна.

Иймд эрхэм хотын дарга танаас Нийслэл хотын иргэн, 6000 оршин суугчийн эрх ашгийг хамгаалан, СӨХ-дын төлөөлөгч бидэнтэй цаг гаргаж уулзан, дээрх шударга бус асуудлыг таслан зогсоож, тухайн газрыг оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, тоглоомын талбай болгон буцаан үлдээх шийдвэр гаргана гэдэгт бид гүнээ итгэж байна.

Хотын дарга таны эхлүүлсэн шинэчлэлийн бодлого үргэлжлэн үр дүнгээ өгч, Улаанбаатар хот иргэддээ улам ая тухтай, ногоон орчинтой болно гэдэгт итгэн, нийслэл хотын иргэд бид чин сэтгэлээсээ талархаж, таныг цаашид ч дэмжин ажиллах болно. 

"Маршал Таун" хотхоны 3,000 гаруй өрх,

6,000 гаруй оршин суугчдыг төлөөлөн

"Маршал" СӨХ

"Маршал Кинг" СӨХ

"Лакшари Кинг" СӨХ

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.46.108) 2026 оны 07 сарын 30

Баярлах юм болоогүй байна яасан юм.

0  |  0
Зочин (202.9.46.108) 2026 оны 07 сарын 30

Баярлах юм болоогүй байна яасан юм.

0  |  0
Зочин(103.212.117.213) 2026 оны 07 сарын 28

Одоогоор энэ хүн хийсэн юм юу ч үгүй, шальтай юм хийж амжих хугацаа ч болоогүй, захиалгаар заваан юм нийтэлдэгээ больмоор

0  |  0
Энэ тэр(66.181.187.226) 2026 оны 07 сарын 27

Хүү минь! Хүн чамд талархана уу, хараана уу падгүй хэрэг. Чамд үүүрэг хүлээж, хариуцсан ажил гэж бий. Түүнийгээ л уустал нь, дуустал нь хий. Шудрага бай.

0  |  0
зочин(202.9.46.44) 2026 оны 07 сарын 27

баярлах юу бна.

0  |  0
zochin(59.153.115.88) 2026 оны 07 сарын 27

za shaagaarai, naadkhyg chini nuguu nyamjaa ekhluulj khiisaen shuu\n, yasan khudlaa magtaald durtai yum be

0  |  0
123(66.181.176.47) 2026 оны 07 сарын 27

Худлаа мэдээ явахаа байсан шүү, битгий балайраад төсвийн мөнгөөр хэдэн сайт угжаад байгаарай. тэрний оронд ажлаа л сайн хий. Ард иргэд угаасаа л долигнуур байдаг юм. гар барихад л хөөрнө. тийм тэнэг болохоороо ингэж улс төрчдөд далаараа тавиулж байгаа юм.Уурласан болгон дайсан биш, инээсэн болгон нөхөд биш шүү

0  |  0
Top