ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Өнөөдөр 2026 оны долоодугаар сарын 28. Энэ өдрөөс хойш он дуустал 156  хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 23 минутад мандан, үдшийн наран 20 цаг 34 минутад жаргана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.

Улаанбаатар хотод бороотой, 26 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Перуд Тусгаар тогтнолын өдөр бол Сан-Маринод Фашизмыг ялсан өдөр.

Энэ өдөр Америк, Аргентины одон орон судлаач Чарльз Диллон Перрайн, Америкийн жүжигчин Лори Энн Локлин, БНСУ-ын дуучин И Мин У зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1953 оны энэ өдөр БНАСАУ-ын иргэний дайн зогсож, тусгаар тогтнолоо тунхагласанд БНМАУ-ын Ерөнхий сайдаас талархлын бичиг илгээжээ.Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр Москвад олон улсын оюутан, залуусын VI наадам эхэлжээ. Уг фестивальд 131 улсаас 34 мянган залуус ирсэн байна.

1959 оны энэ өдөр Англид шуудангийн кодыг татаж, автомат ангилах машиныг суурилуулжээ.

1964 оны энэ өдөр Мао Зэдун Никита Хрущёвын коммунист болон ажилчдын намын олон улсын хуралд оролцох саналд татгалзсан байна.

Мөн энэ өдөр Кембрижийн их сургуулийн Дарвины коллеж үүсгэн байгуулагджээ.

1973 оны энэ өдөр Гари Глиттер Их Британийн хит парадыг “I’m the Leader of the Gang” (I Am) дуугаараа тэргүүлжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. 

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top