Д.Лүндээжанцан гишүүн ер нь юм юмтай хүн. Шатарт нугасгүй. Бас дууны шүлэг тэрлэнэ. Мөн хааяа ховын үг зөөхдөө өөрийгөө онигоонд хийчихдэг. Өөр янз бүрийн л “юмтай”. Саяхан мань хүн Үндсэн хууль, сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар намын нөхөдтэйгөө бага зэрэг маргаан үүсгээд сууж байхдаа нэгэн содон дууны шүлгийн ганц мөр олоод авчээ. Үүндээ баярласан ч гэж жигтэйхэн. Өнөөхөө хүн хүнд очиж уншаад л байв. Гэхдээ дөнгөж ганцхан мөр шүлгээр дуу хийх гэж юу байхав. Цааш нь үргэлжлүүлээд бичих гэтэл санаанд нь юу ч орж ирдэггүй гэнэ. Тэрээр урьд нь яг ингэж гацаж явтал нутгийн найзууд нь нэг нэг мөр шүлэг хэлж өгсөөр байгаад түрүүчийн дуунуудыг нь амилуулжээ. Өөрөөр хэлбэл түүний дууны шүлгэнд олон хүний санаа, үг шингэсэн байдаг аж. Ийм маягаар тэр улс төрчидтэй маргалдах үедээ олсон “Бөөс хүртэл бөөр, зүрхтэй” гэсэн үгээ цааш үргэлжлүүлэн амьтан хүнээс “зээлдсээр” улс төрийн өнгө аястай шинэ дуу хийхээр шийдсэн гэнэ ээ.
О.Баяр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )