Монголын хэвлэлийн хүрээлэнгийн хамт олонд

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29


Монголын  нийгмийн салшгүй нэг хэсэг болсон хэвлэл мэдээллийн салбарт олон талаараа анхдагч байж сэтгүүлзүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа  Монголын чөлөөт хэвлэлийн хүрээлэнгийн 15 жилийн ойг тохиолдуулан та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж,  сайн сайхныг хүсэн ерөөе! Өнгөрсөн хугацаанд сэтгүүлчдийн  мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ анх удаа хэвлэл мэдээлэлийн салбарын статистик суурь мэдээллийг бүрдүүлж эхэлсэн та бүхнээр бид ямагт бахархдаг билээ. Дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийн хандлага, шилдэг арга хэлбэрт нийцүүлэн мэдээллийн хурд чанарыг дээшлүүлж, ёс зүй хариуцлагыг эрхэмлэн та бүхэнтэй цаашид тууштай  хамтран ажиллахаа илэрхийлж байна. Та бүхэнд ажлын их амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!
 Zindaa.mn caйтын хамт олноос

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top