“Киви”-д шагнал зохисонгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 29


Амтлаг жимсний нэрээр нэрлэгдсэн охидын хамтлаг сүүлийн үед  ард түмнээрээ таавар таалгуулж тоглох боллоо. “Тарна, тарахгүй, тарсан  тараагүй” хэмээн сонин, сайт болгоноор тэдний тухай бичиж  байна.  Тус хамтлагийн өнгөт арьстан бүсгүйг гэгддэг Намуунаа урлагаа орхиж эдийн засгийн чиглэлээр суралцах болсон.  Киви хамтлаг болон продессор Б.Ангирмаа нарын хоорондоо байгуулсан гэрээний хугацаа дуусаж байгаа.  Олны анхаарлыг хамгаас их татдаг шаргал үст Ука ганцаараа бие даан бүтээлээ хийхээр шийдсэн гэнэ.  Хамтлагийн отгон гишүүн Агий гэр бүлийн амьдралд хөл тавьж байна гэх мэт тэдний талаар мундахгүй их яриа гарах боллоо.  Хэрэв Киви хамтлаг тарж байгаа нь үнэн бол шалтгаан нь шагнуулснаас үүдэлтэй. Учир нь СТА цолыг эхлээд Укад өгчээ.  Арьсны өнгөөр л ялгаагүй юм бол бид хоёр энэ хамтлагт адилхан зүтгэсэн гэж Ухнаа гуайн ач охин Намуунаа  уурласан сурагтай. Удалгүй түүнийг бас СТА цолоор  шагнав.  Киви хамтлагийн продюссер А.Ангирмаа Алтангадас одон энгэртээ гялалзуулж, шаргал үст Ука, Намуунаа хоёрт  Соёлын тэргүүний ажилтан хэмээх цол хүртээсэн нь төр  засгийн зүгээс тэдний хөдөлмөрийг  үнэлсэнээс гадна  одоо байгаагаас илүү их уран бүтээл хийгээсэй гэсэн ард түмний  давхар итгэл байсан нь ойлгомжтой.  Гэтэл Киви хамтлагийг тарж байна гэх яриа дуулдах болсон нь тэдэнд шагнал зохиогүй гэх хүмүүсийн яриа төдий биз ээ.  Гэхдээ тэд үүнийг үгүйсгээгүй бас батлаагүй.  Хэрвээ тарж байгаа нь  үнэн бол үүнээс хойш охидын хамтлагийг шагнаж болохгүй  бололтой.
Б.Сарнай Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top