Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын төвд 2012 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 16 цагийн үед тус сумын Засаг даргын орлогч н.Ганхуяг нь согтуугаар өөрийн эзэмшлийн УБН 56-40 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан УНУ 56-41 улсын дугаартай машиныг хойноос нь мөргөж зам тээврийн осол гаргасан байна. УНУ 56-41 улсын дугаартай машины жолооч буюу Хайрхандулаан суманд Ардчилсан намын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан Д.Гансэрээг зүй ёсны шаардлага тавихад н.Ганхуяг нь хэл амаар доромжилж улмаар нүүр лүү нь цохиж танхайрсан аж. Үүний улмаас Д.Гансэрээгийн эзэмшлийн Ниссан патрол машины баруун хойд болон хойд талын эд ангид гэмтэл гарсан байна. Мөн Д.Гансэрээгийн биед зулгаралт, шарх үүссэн ба сумын эмнэлгийн эмч үзэж анхан шатны оношыг тавьж, тодорхойлолт гаргажээ. |
Сэтгэгдэл ( 0 )