2012 оны 7 дугаар сарын 5-наас эхлэн WikiLeaks мэдээллийн сайт нь Сири улсын ноцтой мэдээлэл бүхий баримт бичгүүдийг нийтэлж эхэлсэн билээ. Тус сайт 2006 оны 8 дугаар сараас одоог хүртэл 678,752 өөр мэйл хаягаас хоёр сая гаруй интернет захидлыг Сири улсын төрийн албаны хүмүүс, сайд нар, хамтран ажилладаг компаниудаас аваад байгаа юм. Үүнд 1,082,447 тооны хүн захидал илгээсэн бөгөөд захидлын 400,000 нь Араб, 68,000 нь орос хэл дээр байжээ.
Ийнхүү мэдээлэл цуглуулахдаа Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Мэдээлэл харилцаа холбооны яам , Соёлын яам зэрэг нийт 680 эх сурвалж ашигласан гэнэ. Сири улсын тухай эдгээр баримт, мэдээллүүд ойролцоогоор хоёр сарын дараагаар Al Akhbar (Lebanon), Al Masry Al Youm (Egypt), ARD (Germany), Associated Press (US), L’Espresso (Italy), Owni (France) and Publico.es (Spain) гэх олон мэдээллийн хэрэгсэлүүдээр дамжин дэлхий даяар олон нийтэд хүрэх юм байна.
WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж ярихдаа “Эдгээр матералиуд Сири улсын санааг зовоож буй байгууллагууд, тус улсын эсрэг зогсож буй орнуудад ч таагүй нөлөө үзүүлж болох юм. Мөн бид нэг нэгнийгээ буруутгахаа болиход туслах тэдний сонирхол, үйл ажиллагаа хүсэл зэргийг ойлгоход илүү дөхөм болно. Хамгийн гол нь гарч буй зөрчилдөөн, тэмцэлүүдийг шийдвэрлэх ойлголтыг өгөхөд оршино” гэжээ.
Одоогоор Сири улсад маш хүчтэй зөрчилдөөн үргэлжилсээр байна. Сүүлийн 18 сарын дотор нийт 21.000 хүний амь эрсдээд байна. Иймээс тус материал нь Сирийн Засгийн газарт гэрэл асаах нэг томоохон оролдлого гэнэ. Мөн түүнчлэн барууны компаниудын зорилго, далд санааг нь илчлэх юм. Сирийн Засгийн газраас бусад үндэстэн рүү шилжин орсон хөрөнгийн гүйлгээний баримт мэдээллийг Baath намын нэгэн итгэл даасан хүн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )