
Үндэсний их баяр наадамд хамгийн олон удаа давсан хүчит таван бөхтэй танилцана уу.
- Дархан аварга Хорлоогийн Баянмөнх. Увс аймгийн Хяргас сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нь төрийн наадамд 10 удаа түрүүлж, 250 удаа давжээ.
- Дархан аварга Жигжидийн Мөнхбат. Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат нь таван жил дараалан түрүүлж, 224 удаа давжээ.
- Дархан аварга Дарийн Дамдин. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин нь улсын наадамд анх удаа тав дараалан түрүүлсэн бөх бөгөөд 219 удаа давжээ.
- Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь төрийн наадамд хамгийн олон буюу 12 удаа түрүүлж, 193 удаа давжээ.
- Дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж. Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж нь улсын их баяр наадамд 173 удаа давжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nМөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно:
Тухайн цаг үед түмэн олноо баясгасан эгэлгүй сайхан аваргууд да. Бөхөө дээдэлдэг монгол түмний их бахархал болсон сайхан эрчүүд явсан нь үнэн дэ. Үлдээх мөртэй явсан бөхийн ноён оргилууд. Харахад схан бнаа.