Т.Даваадалай: Шинэ тойрог замын 1 км-ийн өртөг 37 сая ам.доллар

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 07 сарын 10

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Нэгдүгээр шинэ тойрог зам төслийг хэрэгжүүлж, ТЭЗҮ-ийг холбогдох яамд, мэргэжлийн зөвлөл, аудитын газар, НИТХ-аар батлуулсан, санал, дүгнэлтийг тухай бүрд нь тусгаж, сайжруулсан. Өнөөдөр уг төслийн санхүүжилтэд Засгийн газрын баталгаа гаргах тухайд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн. Тэгвэл зарим нэр бүхий УИХ-ын гишүүн Нэгдүгээр шинэ тойрог замын санхүүжилтийг өндөр байна гэх асуудлыг ярьсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай санхүүжилтийн талаар тайлбар болон Шинэ тойрог замын төслийн дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2022-2024 онд ашиглалтад оруулсан 6 эгнээ бүхий Наадамчдын гүүр 480 метр урт нийт 78 тэрбум төгрөгөөр барьсан. 1 метр нь 163 сая төгрөгийн төсөвт өртөгтэй буюу 1 км-ийг нь 43 сая ам.доллораар бүтээсэн гэсэн үг. Зайсангийн гүүрийг 2022-2025 онд 2 эгнээг 41 тэрбум төгрөгөөр барьсан. 1 км нь 51 сая ам.доллораар боссон. Олимпын гүүрийг 2016-2023 онд 6 эгнээтэй барьсан. 1 км нь 52 сая ам.долларын өртөгтэй. Эдгээр тоо баримтаас харахад, Улаанбаатар хотод баригдсан гүүрэн байгууламжтай авто замуудын 1 км-ийн нийт өртөг 41-52 сая ам.доллар байна. Тэгвэл өнөөдөр бидний яриад байгаа Нэгдүгээр шинэ тойрог авто замын нэг км-ийн өртөг 37 сая ам.доллар буюу нийт 24.7 км үргэлжлэх авто замын нийт өртөг нь 918 сая ам.доллар гэж тооцсон. Нийт өртөгт зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, инженерийн шугам сүлжээний шинэчлэл, нүүлгэн шилжүүлэлт, техник хяналт, газар чөлөөлөлт, зам барилгын үндсэн ажлууд гээд маш олон төрлийн зардал хамт багтана. Тиймээс тооцоо, судалгаагүй, үнэн бодит бус мэдээлэлд цензуртэй хандахыг хүсье” хэмээн тайлбарлалаа.

Нэгдүгээр шинэ тойрог авто зам нь 24.7 км урт үндсэн 6 эгнээ, зарим хэсэгтээ туслах 4 эгнээ нэмэгдэх бөгөөд гүүрэн байгууламж, туннел, далангийн ажлуудыг давхар гүйцэтгэнэ. АНУ болон БНХАУ-ын хувь нийлүүлсэн компани болох “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК нэгдүгээр Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг нь боловсруулж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, шинжээчдээр хянуулж, батлуулсан. Нэгдүгээр шинэ тойрог замын бас нэг онцлог гэвэл expressway буюу уг замаар тээврийн хэрэгсэлтэй иргэн зогсолтгүй явсаар төгсөх зориулалттай. Энэ чиглэлээр Монгол Улсад анх удаа баригдах хурдны зам болж буй. Уг авто замын нийт 918 сая ам.долларын санхүүжилтийн 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК, 85 хувийг гүйцэтгэгч өөрөө гаргах буюу олон улсын нэн хөнгөлөлттэй урт хугацааны зээлээр бүрдүүлэхээр төлөвлөж байгаа юм. 2025 оны наймдугаар сард EPC+F нөхцөлтэй Нэгдүгээр шинэ тойрог замын олон улсын нээлттэй тендерийг 3 багцад хуваан зарлаж, есдүгээр сард тендер шалгаруулалт дуусвал, 2025 оны намартаа багтаж гэрээ байгуулах болон бусад нарийвчилсан ажлуудаа төлөвлөж дуусгаад 2026 оны хавар барилга угсралтын ажлыг эхлүүлэх хуваарьтай байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай онцолсон юм.

Нэгдүгээр шинэ тойрог зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэлийг 23-27 хувь бууруулж, нэг өдөрт уг авто замаар 183 мянган автомашин зорчих боломжтой гэж тооцсон. Харин Нэгдүгээр шинэ тойрог зам, Туулын хурдны замтай хамт ашиглалтад ороход Улаанбаатар хотын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулна гэсэн ТЭЗҮ-ийг боловсруулаад байна.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Suhee(66.181.181.205) 2025 оны 07 сарын 17

ARAI L UNETEI BISHUU MONGOL KOMPANAAR HIILGEH HEREGTEI HUATADAAS ZOVLOH INEJEER AVAAD MOLGOLCHUUDAAR HIILGEH HEREGTEI TEGEHGUI BOLHOOR MONGOL KOMPANUUD TOMROHGUI BNA MONGOLCHUUD HIIVEL 20 SAYAD BAGTAAJ CHADNAAA

0  |  0
Зочин(202.9.41.54) 2025 оны 07 сарын 15

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
зочин(66.181.187.67) 2025 оны 07 сарын 15

Сайн байна Амжилт хүсье ! гоё хурдны замаа хурдан бариарай ээ

0  |  1
DR. ADITYA(102.89.83.121) 2025 оны 07 сарын 11

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.83.121) 2025 оны 07 сарын 11

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(59.153.112.175) 2025 оны 07 сарын 11

Газар чөлөөлөх гэж наян юм болдог

1  |  0
ялла(66.181.179.197) 2025 оны 07 сарын 11

Зам гүүрийн бодит өртөгийг яагаад ингэж хөөсрүүлэн 40-50% өсгөн мэдээлж байгааг шалгаж тогтоон холбогдох мөнгийг хэн хэрхэн завшсаныг ил тодоор шүүн таслах ажиллагаагаа эхлүүлээрэй. Ямар ч байсан дэлхийн жишгээр 1 км зам гүүрийн ажил 1 сая $ оор бүтээгддэг гэдгийг Их сургуулийн зам барилгын инженерийн сургалтанд заадаг.

0  |  0
фак ёо(75.164.146.248) 2025 оны 07 сарын 12

муу новшнууд тэгээд сайн зам барьдаг бол бас яахав. гэтэл жил хүрэхгүй салаад урсаад өгнө. ийм улс яаж хөгжихийн бэ!!

1  |  0
фак ёо(75.164.146.248) 2025 оны 07 сарын 11

Америкт хамгийн сайн чанарын 1,6 км зам үсрээд 3 сая ам доллар болдог. Яасан их цавчаа хулгай луйвар байна аа.

0  |  0
зочин(202.55.188.34) 2025 оны 07 сарын 11

Ар гүнтийн замыг хэтэрхий нарийхан болгочихсон буруудаа! Осол аваар гарахад таг зогсохоос аргагүйн билээ. Анхаарч засаасай.

0  |  0
Зочин(59.153.112.175) 2025 оны 07 сарын 15

Зүтгээд бай газар чөлөөлөлтөд 2жилийг авдаг шүү дэмжиж бна амжилт

1  |  0
Close menu