ШҮДЛЭН | Алдарт уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ түрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 07 сарын 11

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын шүдлэнгийн уралдааны түрүү магнайд Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ хурдалж, түмэн олноо цэнгүүллээ. Шүдлэнгийн уралдаанд 225 үрээ бүртгүүлснээс шүдэлгээгээр 20, сэрвээний өндрөөр 75 үрээ хасагдаж, 131 үрээ гарааны зурхайгаас мордсон юм.
 

Түрүүлж, айрагдсан морьдын цуваа
 

  1. Төв аймгийн Заамар сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Ж.Түмэн-Өлзийгийн хурдан бор үрээ
     
  2. Завхан аймгийн Яруу сумын уяач Д.Дагвадоржийн төгс зээрд
     
  3. Төв аймгийн Заамар сумын уяач М.Энхтайваны хөх бор үрээ
     
  4. Төв аймгийн Бүрэн сумын тод манлай уяач Х.Улам-Өрнөх хээр үрээ
     
  5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын алдарт уяач Х.Гарьдмагнайгийн хээр үрээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu