Гэрч Д.Чойжамц хамбын мэдүүлэг

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Яг одоо Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хурал нээлттэй үргэлжилж байна. Ингэхдээ  гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүдийг уншиж танилцуулж байгаа юм.

Эхлээд ТV9 телевизийн тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар гэрч Д.Чойжамцын мэдүүлгийг уншлаа. Тэрээр мэдүүлэхдээ “Н.Энхбаяр бид хоёрын дунд телевизийн тоног төхөөрөмжийг өгсөн гэж ярьдаг. Би бол шашинд өгсөн юм болов уу гэж боддог. Ер нь бол гандан энэхүү телевизийн тоног төхөөрөмжийг өгөхөөс хоёр жил гаруйн өмнө Японы  “Агашү” байгуулагаас хүсэлт ирсэн. Харин Н.Энхбаяр ямар хүсэлт тавьж байсныг би мэдэхгүй байна. Бидний хувьд Монголоос явахдаа телевиз байгуулах гэж байгаа, телевизтэй болох гэж байгаа юм байна л гэж очсон” гэжээ.  

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top