Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл хэвлэлийн хурал хийж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Яг одоо Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл болон шударга ёс эвслээс хэвлэлийн бага хурал хийж байна. Тэрээр энэ шүүн таслах ажиллагааг урьдчилан бэлтгэсэн байсан. Гурван хоног энэ шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоход шүүгч нар хуульч, өмгөөлөгч хүний их хүчтэй ажиглалтыг хийсэн. Тэгэхээр зарим шүүгчид бол шүүх хурлын ажиллагаанд анхаарал тавиагүй. Компьютер дээрээ юм бичиж, засаад дарга нар нь түүнийг хараад зааварлаж байсан. Өчигдөр орой шүүх хурал дууссаны дараа Н.Энхбаяр даргад “Та ажиглав уу, энэ шүүгч нар нэг л биш байна. Ерөөсөө юмаа бэлдээд ороод ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэр нь юугаар батлагдаж байна вэ гэхээр аргагүйн эрхэнд МИАТ-ээр хувийнхаа найман боть номыг үнэ төлбөргүй тээвэрлэсэн гэдгийг нь хэрэгсэхгүй болгочих шиг боллоо. Харин бусдыг нь хэвээр нь баталчихлаа. Ингээд дөрвөн хэрэгт ял оноолоо” гэж ярилаа.  

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top