Н.Энхбаярыг эмнэлэгт хүргэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын бие өнгөрсөн долоо хоногийн сүүлээр эрс муудаж ЭМЯ-наас эмч нарын баг очоод байгаа тухай мэдээлж байсан. Өнөөдөр түүнийг 16 цагийн үед прокурорын байгууллагын зөвшөөрлөөр сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэжээ. Н.Энхбаярыг энэ удаа тэргэнцрээр зөөж байсан бөгөөд түүний үс ихээр унаж, ядарсан нь илт байв. Ийнхүү эмнэлэгт хүргэгдсэнээр эмчлэгдэх боломжтой болж байгаа юм.

Түүнийг энэ сарын 2-ны өдөр улсын хөрөнгө их хэмжээгээр хувьдаа завшсан гэх дөрвөн хэргээр буруутгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хориод байсан юм. Өнгөрсөн долоо хоногт тэрээр ялын тогтоолоо гардан авч, давж заалдах шатны шүүхэд өргөдлөө гаргаад байгаа. Нийслэлийн шүүх дараагийн давж заалдах шатны шүүх хурлын товыг ажлын 30 хоногт багтаан гаргах учиртай.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top