Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Шадар сайд боллоо. Ингээд түүний намтарыг хүргэе.
Төгссөн сургууль, мэргэжил: 1974 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль 1982 онд ХБНГУ-ын Гумбольдтын Их Сургууль Хүнсний инженер технологич мэргэжлээр
1992 онд ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн институтыг Менежментийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал: 1982-1983 онд Улаанбаатар мах консервийн комбинатад цехийн мастер
1983-1984 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн технологич
1984-1986 онд Улаанбаатар мах консервийн комбинатад ерөнхий технологич
1986-1988 онд Улаанбаатар мах консервийн комбинатад үйлдвэрийн дарга
1988-1990 онд Германы Чөлөөт Залуучуудын дээд сургуульд орчуулагч багш
1992-1994 онд Германы Бернау хотын захиргаанд ахлах мэргэжилтэн
1994-2000 онд ”ТБД Андууд” ХХКомпаний ерөнхий захирал
2000-2002 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
2002-2004 онд Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал: 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль 2006 онд Алтангадас одон 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл: англи, герман, орос
Сэтгэгдэл ( 0 )