Д.Тэрбишдагва Шадар сайд, С.Оюун БОНХ-ийн сайд боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

 

УИХ-ын нэгдсэн чуулганаар  үндсэн гурван асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, УИХ-ын дэд даргыг томилох,  сайд нарыг томилох эсэхийг ярилцах юм.  Эхний асуудлыг хэлэлцэж байхад МАХ-ын гишүүд  чуулганыг орхин гарсан юм.  УИХ-ын дэд дарга Ч.Улааныг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд одоо “Шударга ёс” бүлэг, ИЗНН-аас  сайдад нэр дэвшигчдийг  батлах асуудлыг хэлэлцэж байна.  Сайд нарын асуудлын эхэнд  Д.Тэрбишдагвыг Шадар сайдад томилох эсэхийг хэлэлцэв.  Чуулганаар  Д.Тэрбишдагваас асуулт асуух, санал хэлэх хүн байгаагүй тул  шууд санал хураав.  Санал хураалтад 41 гишүүн оролцсоноос 38 гишүүн дэмжсэн юм.  Харин түүнийг Х.Тэмүүжин, Ц.Даваасүрэн нар эсэргүүцэв.  

Үүний дараагаар  Байгаль орчин, Ногоон хөгжлийн  сайдаар С.Оюуныг томилох эсэхийг хэлэлцлээ.   Нэр дэвшигчээс асуух асуултгүй, үг хэлэх гишүүнгүй  тул санал хураалаа.  

Улмаар санал хураалтад 40 гишүүн оролцсоноос татгалзсан гишүүнгүйгээр  100 хувийн саналаар сайд болголоо.

А.Баяpмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top