УИХ-ын анхдугаар чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилж байна. Шадар сайдаас эхэлсэн томилгоо одоо Эрүүл мэндийн сайдын томилгоогоор дуусаж байна. Үүнээс өмнө Эрчим хүчний сайдыг томилсон. Энэ суудалд М.Сономпилд оногдсон бөгөөд УИХ-ын гишүүд түүнээс асуулт ч асуусангүй. Нэг ч үг захиж хэлсэнгүй. Улмаар 100 хувийн саналаар томилов.
Ингээд М.Сономпилийн намтарыг хүргэе.
МИШИГИЙН СОНОМПИЛИЙН НАМТАР
Боловсрол
1974 - 1984 онд Дархан хотын арван жилийн нэгдүгээр дунд сургууль
1984 - 1988 онд ЦНДС-ийг “Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер” мэргэжлээр төгссөн
1998 - 1999 онд БХИС-ийн магистрантурт суралцаж “Удирдлагын Ухааны Магистр” хамгаалсан
2007 онд ХБНГУ-ын Жорж Маршалын нэрэмжит “Аюулгүй байдлын судалгааны” Европын төвд “Дээд Удирдах ажилтны” дамжаа дүүргэсэн
2008 онд БХИС-ийн “Хүндэт профессор” цол хүртсэн
Эрхэлсэн ажил
1988 – 1991 онд Ардын армийн дугаар ангид салаан захирагч, техникийн орлогч
1991 – 1995 онд “Залуу Монгол” ХХК-ийн менежер, захирал
1995 – 2004 онд “Залуу Монгол” корпорацийн Ерөнхийлөгч
2004 - 2008 онд Улсын Их Хурал Гишүүн
2006 – 2007.12 Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
Шагнал
1995 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль
1999 онд Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” медаль
1999 онд Монгол Улсын Засгийн Газрын “Шилдэг бизнесмен”өргөмжлөл
1999 онд “Шилдэг эдийн засагч” өргөмжлөл
2000 онд Ардчилсан залуучуудын холбооны дээд шагнал “Алтан очир” одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2001 онд “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” медаль
2001 онд МҮХАҮТанхимын “Оны шилдэг эдийн засагч” шагнал
2001 онд Дархан хотын хүндэт иргэн
2001 онд “Азийн шилдэг залуу” шагнал /БНСУлс, Дэгу хот/
2001 онд Ноос ноолуурын салбарын өргөмжлөл
2001 онд Автоспортын шилдэг багийн ахлагчийн “Хүндэт өргөмжлөл”
2001 онд Монголын Залуучуудын Хөдөлгөөний соёрхол “Монголын залуу үе” танхим
2002, 2003 онд МҮХАҮТанхимаас шалгаруулдаг “Тор 100 Аж Ахуйн нэгжийн захирал”
2002 онд “Монголын Залуу Үе”танхимын “Шилдэг нийгмийн зүтгэлтэн”
2002 онд Худалдаа Үйлдвэрийн Яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
2002 онд МҮХАҮТ-ын “Үйлчилгээний оны шилдэг менежер”
2003 онд Үйлдвэр худалдааны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг
2003 онд МҮХАҮТанхимын “Интерпренер” өргөмжлөл
2003 онд Монгол Улсын Засгийн Газраас “Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын 5-р бага хурлыг зохион байгууллахад санаачлага гарган, бодит хувь нэмэр оруулсныг үнэлж “Хүндэт өргөмжлөл”
2004 онд “Шилдэг улс төрч”
2006 онд Их Монгол Улс байгууллагдсаны 800 жилийн ойн медаль
2006 онд “Алтан гадас”одон
2007 онд “Дайчин нөхөрлөлийг бэхжүүлсний төлөө” медаль /ОХУ/
2007 онд Увс аймгийн хүндэт иргэн
2007 онд Увс аймгийн Тэс сумын хүндэт иргэн
Ю. Андроповын нэрэмжит шагнал
“Монголын Залуу Үе” тэнхимийн “Алтан сан”-ийн загалмайлсан гишүүн
2008 онд Шилдэг залуу улс төрч
2009 онд Спортын мастер
Сонгуульт ажил
1992 оноос Ардчилсан холбооны гишүүн
1999 – 2001 онд Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2001 оноос Ардчилсан Залуучуудын Холбооны Хүндэт Ерөнхийлөгч
2000 оноос Дархан – Уул аймгийн нутгийн зөвлөлийн дарга
2000 – 2004 онд Дархан – Уул аймаг ИТХ төлөөлөгч
2000 – 2001 онд “Монголын залуу үе” танхимын Ерөнхийлөгч
2000 – 2001 онд Дархан – Уул аймгийн Ардчилсан Намын дарга
2001 – 2004 онд Нийслэлийн Хан – Уул дүүрэг Ардчилсан Нам Намын дарга
2000 – 2005 онд Ардчилсан Намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
2006 оноос Үндэсний Шинэ Намын Бүгд хурлын гишүүн
2006 оноос Дархан – Уул аймгийн Үндэсний Шинэ намын дарга
1998 оноос Монголын волейболын холбооны тэргүүлэгч, удирдах зөвлөлийн гишүүн
2000 – 2007 онд Авто, спорт аялалын холбооны тэргүүлэгч, удирдах зөвлөлийн гишүүн
2007 оноос Модон бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч
Бэлтгэсэн А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )