Н.Удвал Эрүүл мэндийн сайд боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

 

УИХ-ын нэгдсэн чуулганаар таван сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.  Сайдын томилгооны сүүлийг  Эрүүл мэндийн салбар мушгив.  Тус салбарт менежментийн шинэчлэл хийх шаардлагатайг УИХ-ын гишүүд, ЭМ-ийн сайд ч хүлээн зөвшөөрөв.  Улмаар санал хураасан.  Санал хураалтад нийт 40 гишүүн оролцсон юм. Тэднээс Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан нар эсэргүүцсэн. Улмаар олонхийн саналаар Н.Удвал сайдаар томилогдов.

 

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан  МАХН-ын ЕНБД Н.Удвал дахин  Эрүүл мэндийн сайд боллоо.

Ингээд түүний намтрыг товчлон хүргэе.  

ЭМ-ийн сайд – Н.Удвал

Овог нэр: Нацагийн  Удвал

Төрсөн огноо: 1954 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн

Нас:  58 настай

Зэрэг цол: Дээд боловсролтой, хүний их эмч, шинжлэх ухааны доктор Н.Удвал хүүхдийн эмч мэргэжилтэй. Англид энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгээс ажлаа эхэлж Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд хүртэл дэвшин ажилласан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оюунцэцэг(103.23.51.1) 2013 оны 12 сарын 01

удвал сайдын имайл хаягийг асуж болхуу

0  |  0
зочин(202.126.89.177) 2013 оны 05 сарын 28

Түүхэндээ анх удаа албан ёсоор Монгол улсын ерөнхийлөгчийг 2013 онд сонгох нийт ард түмний сонгуульд өрсөлдөхөөр МАХН-аас Н.Удвал гэдэг эмэгтэй хүн нэр дэвшин байгааг таньдаг бай таньдагүй ч бай Монголын бүх эмэгтэйчүүд Н.Удвалын төлөө саналаа өгөхийг уриалж байна

0  |  0
Top